Skip to main content

Хоёр алхамт баталгаажуулалт (Authenticator апп)

 1   “Хоёр шатлалт баталгаажуулалт” сонгоно

Нээгдсэн порталын Миний бүртгэл хэсгээс Хоёр шатлалт баталгаажуулалт картыг дарна.

image.png

 2   Authenticator сонгож, QR уншуулна

Хоёр сонголт гарч ирнэ. Эдгээрээс Authenticator (баталгаажуулах апп) сонголтыг сонгоно. QR код гарч ирэх тул гар утасныхаа Authenticator аппаар уншуулна.

image (5).png

Санамж QR кодыг уншуулж чадахгүй бол QR-ын доор байгаа түлхүүр кодыг (том үсэг, тооноос бүрдсэн мөр) аппдаа гараар оруулж болно.

 3   Гар утсан дээрх сонголтыг хийнэ

Гар утсан дээр “Open with Authenticator” цонх гарч ирнэ. Authenticator аппаа сонгоод Just once (нэг удаа) товчийг дарна.

image (6).png

Санамж Always дарвал дараагийн удаа энэ аппаар үргэлж нээнэ.

 4   Утсан дээр YES дарж, 6 оронтой код авна

Authenticator апп нээгдэж асуулт гарвал YES товчийг дарна. Дараа нь аппад 30 секунд тутам өөрчлөгддөг 6 оронтой тоо гарч ирнэ.

Санамж Код 30 секунд тутам солигддог тул, шинэ код гарсан даруй дараагийн алхамд оруулна.

 5   Кодыг оруулж, бүртгэнэ

Компьютер дээрээ ③ Програмаас өгсөн кодыг оруулна уу талбарт утсан дээрх 6 оронтой кодыг бичнэ. Дараа нь Бүртгэх товчийг дарна.

image (7).png

 6   Системээс гарна (Sign Out)

Тохиргоо ажиллаж байгааг шалгахын тулд системээс гарна. Порталын цэснээс Гарах товчийг дарна.

image (8).png

 7   Дахин нэвтэрч, “Баталгаажуулах апп” сонгоно

Нэвтрэх нэр, нууц үгээ оруулна. Баталгаажуулах хуудас гарч ирэхэд Баталгаажуулах апп картыг дарна.

image (9).png

 8   6 оронтой кодоо оруулж нэвтэрнэ

Гар утсан дээрх Authenticator аппаа нээж, гарч ирсэн 6 оронтой кодыг Баталгаажуулах код хэсгийн нүднүүдэд бичнэ. Дараа нь Баталгаажуулах товчийг дарж нэвтэрнэ.

image (10).png

Санамж Код 30 секунд тутам шинэчлэгддэг тул хугацаа дуусахаас өмнө оруулна.