Хүүхэд хэрхэн бүртгүүлэх вэ?
Насанд хүрээгүй иргэн буюу хүүхдийн нэвтрэлтээр нэвтэрнэ.
- Хүүхдээр нэвтрэх сонголтыг хийнэ.
- Хүүхдийн регистр эсвэл иргэний бүртгэлийн дугаарыг оруулна.
- Тухайн хүүхдийн бүртгэлтэй асран хамгаалагчдын жагсаалт гарч ирнэ.
- Баталгаажуулалт хийх асран хамгаалагчийг сонгож хүсэлт илгээх товч дарна.
- Асран хамгаалагчийн ДАН системд баталгаажуулах хүсэлт илгээгдэх ба асран хамгаалагч өөрийн эрхээр ДАН системд нэвтэрч хүсэлтийг зөвшөөрнө.
- Хүсэлт баталгаажсаны дараа хүүхэд автоматаар системд нэвтэрнэ.