Skip to main content

2 ШАТЛАЛТ БАТАЛГААЖУУЛАЛТЫГ ИДЭВХИГҮЙ БОЛГОХ

Хэрэв ухаалаг гар утсаа сольсон эсхүл 2 шатлалт баталгаажуулалтын кодоо ашиглах боломжгүй болсон тохиолдолд 2 шатлалт баталгаажуулалтыг идэвхигүй болгох буюу устгах боломжтой.

Танилт нэвтрэлтийн Дан системд нэг удаагийн код, банкны эрх гэх мэт төрлөөс сонгон системд нэвтэрсний дараа "Аюулгүй байдлын тохиргоо" цэсний "2FA тохиргоо" хэсэг дахь "Солих" товчийг дарна. 

1.jpg

"Солих" товчийг дарсны дараа систем "2 алхамт баталгаажуулалт" цонхыг дэлгэцэнд гаргах ба системд нэвтрэх нууц үгийг тань асуух болно.

2.jpg

Нууц үгийг зөв оруулан "Баталгаажуулалт" товчийг дарсны дараа дахин Танилт нэвтрэлтийн ДАН системийн нүүр хуудсанд шилжих бөгөөд 2 алхамт баталгаажуулалт тань идэвхигүй болсон байх болно. 

3.jpg