Skip to main content
Царай танилтаар бүртгүүлэх
- ДАН 2.0-д бүртгэлгүй болон гадаадад суугаа МУ-ын иргэд хиймэл оюунд суурилсан царай танилтаар бүртгүүлнэ.
- “Царай танилтаар бүртгүүлэх” төрлийг сонгоно.
- Регистрийн дугаар эсвэл Иргэний бүртгэлийн дугаараа оруулна.
- Царай таних хэсэгт царайгаа уншуулна. (Таны царайг УБЕГ-ын хамгийн сүүлийн бүртгэлтэй нүүр зургаас (Иргэний үнэмлэх эсвэл гадаад пасспорт) хиймэл оюун ашиглан царай танилт хийж байгаа тул царай танилт амжилттай болсон тохиолдолд УБЕГ-ын баталгаажуулах асуултуудад хариулснаар бүртгэл үүснэ. Царай танилт олон удаагийн оролдлогоор амжилтгүй болсон тохиолдолд Иргэн бүртгэх оперотор (KYC) ашиглан бүртгэлээ үүсгүүлэх боломжтой.)
- Царай танилт амжилттай болсны дараа УБЕГ-ын бүртгэл дэх таны мэдээлэл дээр үндэслэн асуумжууд гарч ирэх бөгөөд бүх асуултад амжилттай хариулсны дараа бүртгэл үүсгэх цонх гарч ирнэ.
- Бүртгэл үүсгэхдээ өөрийн нэр дээрх утасны дугаар, хувийн цахим шуудан , цаашид нэвтрэх шинэ нууц үгийг зохиож оруулна.
- Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч хадгалах товч дарсны дараа таны бүртгүүлсэн цахим шууданд QR зураг бүхий мэйл очих бөгөөд та гар утсандаа google authenticator, ms authenticator аппликейшнийг татан суулгаж бүртгүүлсэн мэйл хаягаараа нэвтрэн орж, цахим шууданд ирсэн QR кодыг уншуулснаар google authenticator, ms authenticator аппликейшнд 6 оронтой код үүснэ.
- Үүссэн 6 оронтой нэг удаагийн кодыг оруулснаар системд амжилттай нэвтэрнэ.