Skip to main content

Царай танилтаар бүртгүүлэх

ДАН 2.0-д бүртгэлгүй болон гадаадад суугаа МУ-ын иргэд хиймэл оюунд суурилсан царай танилтаар бүртгүүлнэ.

  • “Царай танилтаар бүртгүүлэх” төрлийг сонгоно.
  • Регистрийн дугаар эсвэл Иргэний бүртгэлийн дугаараа оруулна.
  • Царай таних хэсэгт царайгаа уншуулна. (Таны царайг УБЕГ-ын хамгийн сүүлийн бүртгэлтэй нүүр зургаас (Иргэний үнэмлэх эсвэл гадаад пасспорт) хиймэл оюун ашиглан царай танилт хийж байгаа тул царай танилт амжилттай болсон тохиолдолд УБЕГ-ын баталгаажуулах асуултуудад хариулснаар бүртгэл үүснэ. Царай танилт олон удаагийн оролдлогоор амжилтгүй болсон тохиолдолд Иргэн бүртгэх оперотор (KYC) ашиглан бүртгэлээ үүсгүүлэх боломжтой.)
  • Царай танилт амжилттай болсны дараа УБЕГ-ын бүртгэл дэх таны мэдээлэл дээр үндэслэн асуумжууд гарч ирэх бөгөөд бүх асуултад амжилттай хариулсны дараа бүртгэл үүсгэх цонх гарч ирнэ.
  • Бүртгэл үүсгэхдээ өөрийн нэр дээрх утасны дугаар, хувийн цахим шуудан , цаашид нэвтрэх шинэ нууц үгийг зохиож оруулна.
  • Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч хадгалах товч дарсны дараа таны бүртгүүлсэн цахим шууданд QR зураг бүхий мэйл очих бөгөөд та гар утсандаа google authenticator, ms authenticator аппликейшнийг татан суулгаж бүртгүүлсэн мэйл хаягаараа нэвтрэн орж, цахим шууданд ирсэн QR кодыг уншуулснаар google authenticator, ms authenticator аппликейшнд 6 оронтой код үүснэ.
  • Үүссэн 6 оронтой нэг удаагийн кодыг оруулснаар системд амжилттай нэвтэрнэ.

Face -MGL.png

Энэ шалгалтын үеээр дэлгэцийн өнгө хурдан солигдох тул гэрэлд мэдрэмтгий хэрэглэгч бол болгоомжтойгоор үргэлжлүүлнэ үү. 

 

Face _ID 6.png

Царай таних хэсэгт царайгаа уншуулна. (Таны царайг УБЕГ-ын хамгийн сүүлийн бүртгэлтэй нүүр зургаас (Иргэний үнэмлэх эсвэл гадаад пасспорт) хиймэл оюун ашиглан царай танилт хийж байгаа тул царай танилт амжилттай болсон тохиолдолд УБЕГ-ын баталгаажуулах асуултуудад хариулснаар бүртгэл үүснэ.

Face ID - burtgel 4.png

Face Id - burtgel 5.png

Царай таних аргаар бүртгэл амжилттай баталгаажсаны дараа, нууц үгээ том, жижиг үсэгтэй 8-20 тэмдэгтэд багтаан үүсгээд үгэлжлүүлэх цонх дээр дарна уу. 

5 asuult - true.png

Гар утсандаа Google authenticator, MS authenticator аппликейшнийг татан суулгасан байх шаардлагатай.

Доорх QR кодыг уншуулан, Google Authenticator апп дээрх 6 оронтой кодыг оруулаад баталгаажуулах цонх дээр дарна уу. 

Face - asuult true 2 batalgaajuulalt.png

Танилт нэвтрэлтийн ДАН 2.0 системд амжиллтай нэвтэрсэн. 

Face -nevtrelt ok.png

Царай танилт олон удаагийн оролдлогоор амжилтгүй болсон тохиолдолд Иргэн бүртгэх оперотор (KYC) ашиглан бүртгэлээ үүсгүүлэх боломжтой. 

Face -asuult 2 - Copy.png

Өгөгдсөн асуултуудад үнэн зөв хариулснаар бүртгэлээ үүсгэх боломжтой болно. Нууц үгийг том, жижиг, үсэгтэй 8-20 тэмдэгтэд багтаан зохиох шаардлагатай. 


Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч хадгалах товч дарсны дараа таны бүртгүүлсэн цахим шууданд QR зураг бүхий мэйл очих бөгөөд та гар утсандаа google authenticator, MS authenticator аппликейшнийг татан суулгаж бүртгүүлсэн мэйл хаягаараа нэвтрэн орж, цахим шууданд ирсэн QR кодыг уншуулснаар google authenticator, MS authenticator аппликейшнд 6 оронтой код үүснэ.