СИСТЕМИЙН ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсад цахим засаглал бий болгох, бэхжүүлэх мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшлийг төрийн үйл ажиллагаанд ашиглах, төрийн үйлчилгээг үр ашигтай, ил тод, хүртээмжтэй болгох, төрийн үйлчилгээний цахим шилжилт стратеги, төлөвлөлтийн хүрээнд 2018 онд анх цахим орчин иргэнийг нэг удаагийн нууц үгээр баталгаажуулан нэвтрэх төр, хувийн хэвшлийн үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэх боломж бүхий ДАН танилт нэвтрэлтийн системийг нэвтрүүлсэн.
ДАН үндэсний танилт нэвтрэлтийн систем нь нэг удаагийн нэвтрэлтээр төр, хувийн бүх үйлчилгээнд найдвартай, аюулгүй хандах боломжийг танд олгоно. Нэг платформоор таны цахим орчин дахь баталгаажуулалтыг удирдах цогц шийдэл юм. Нэгдсэн нэвтрэлт, цахим баримт бичиг, хэрэглэгчийн түвшин, мэдээлэл дамжуулалт зэргийг шинээр нэвтрүүллээ.
Монгол Улсын иргэн, Хуулийн этгээд, Хүүхэд, Гадаад иргэн олон хувилбараар нэвтрэх боломжтой боллоо. Үнэдэсний танилт нэвтрэлтийн систем нь гар утасны аппликейшнтэй боллоо.
ДАН 2.0 болж шинэчлэгдснээр 2 алхамт баталгаажуулалт, Итгэмжлэлээр нэвтрэх, цариа танилтаар бүртгүүлэх, алсын зайн баталгаажуулалт нэмэгдэж иргэд илүү аюулгүй байдлаар нэвтэрч, гадаад байгаа иргэдийг хиймэл оюун ухаан ашиглаж таниулдаг боллоо.
ДАН 2.0 шинэчлэлийн хүрээнд Kubernetes, OAUTH 2.1, FIDO2, Face Liveness гэх мэт ОУ -ын дэвшилтэд технологи, мэдээллийн аюулгүй байдлын шилдэг шийдлүүдийг ашиглан Үндэсний баталгаажуулалт аппликейшн болгон хөгжүүллээ.
- ОУ -ын FIDO2 стандарт - FIDO2 стандарт буюу гар утасны өөрийн био метрт функцийг ашиглан хялбар зардалгүй нэвтрүүлэх
- Хоёр шатлалт баталгаажуулалт
- Deep Link
- Гадаад дугаараар нэвтрэх
- Face Liveness + Verification - алсын зайнаас хиймэл оюун ухаанд суурилсан цариа танилтын систем
- Хуулийн этгээдийн нэвтрэлт
- Нотариатын итгэмжлэлээр нэвтрэх
- ХУР системийн баталгаажуулалт үндсэн суваг
- ДАН 2.0 систем нь мобайл апп хувилбартай болсон.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд:
18.4.Дэмжих систем нь үндсэн болон мэдээлэл хариуцагчийн системийн хэвийн, найдвартай, аюулгүй ажиллагааг хангах зорилго бүхий бие даасан мэдээллийн систем байна.
18.5.Дэмжих системд дараах систем хамаарна:
18.5.1.Танилт, нэвтрэлтийн систем гэж тодорхойлсон байдаг.
Холбоос: https://legalinfo.mn/mn/detail?lawId=16390263044601
Энэхүү систем нь цахим орчинд бүхий л төрлийн цахим үйлчилгээг авахад тухайн иргэнийг таньж баталгаажуулах боломжийг бүрдүүлэх бөгөөд хувийн хэвшил болон төрийн үйлчилгээний өөр хоорондоо харилцан хамааралгүй системүүдтэй нягт уялдаатай ажиллах боломжтой систем юм. Төрийн нэгдсэн нэвтрэлтийн системд нэгдсэнээр иргэн төвтэй цахим үйлчилгээг хурдан хугацаанд, давхар зардал багатайгаар бий болгох боломж бүрдсэн.
Тус системийг хэрэгжүүлсэн систем нь нэр болон нууц үг хадгалах шаардлагагүй ба иргэнийг цахим орчинд таньж баталгаажуулах хөгжүүлэлтийн давхардсан зардлыг бууруулах, систем бүр нэгдсэн нэвтрэлтийн системийг ашигласнаар мэдээллийн аюулгүй байдлыг нэг цэгээс хянах боломж бүрдэх ач холбогдолтой юм.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилт, Засгийн газрын 196 дугаар тогтоолоор батлагдсан “Үндсэн системийн үйл ажиллагааг зохицуулах, систем ашиглаж үйлчилгээ үзүүлэх мэдээлэл солилцох журам”, Цахим хөгжил харилцаа холбооны сайдын А/64 тушаалаар баталсан Танилт, нэвтрэлтийн системийн техникийн нөхцөл, шаардлага, заавар аргачлал”-д заасан эрх, үүргийн хүрээнд Үндэсний дата төв нь төрийн байгууллага болон хуулийн этгээдийг Танилт, нэвтрэлтийн системд холбох, ашиглах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.
