3. ЦАХИМ ШУУДАНГИЙН ХАЯГ БАТАЛГААЖУУЛАХ
ЦАХИМ ШУУДАНГИЙН ХАЯГ БАТАЛГААЖУУЛАХ
PGP түлхүүрийн санд нийтийн түлхүүрийн мэдээллийг оруулах
Нийтийн түлхүүрийн сангийн pgp.datacenter.gov.mn цахим хуудаст хандан өөрийн хувийн болон нийтийн түлхүүрийг үүсгэх шаардлагатай.
Нийтийн түлхүүрийн санд түлхүүрээ оруулах зааварчилгаа 1. Гарын авлага: https://pgp.datacenter.gov.mn/img/guide.pdf
2. Видео заавар: https://datacenter.gov.mn/nijtijn-tlhrijn-sand-tlhr-oruulah-zaavar
Ø “Google Chrome”, “Firefox” цахим хөтөч дээр “Mailvelope extension” ашигласнаар та мэдээллийг нууцлах процессыг илүү хялбар байдлаар шийдэх боломжтой. Энэ нь цахим хуудасны хөтөч дээр суух учраас “Windows”, “Mac”, “Linux” зэрэг үйлдлийн систем ямар байхаас үл хамааран ажиллана.
Ø Нийтийн түлхүүрийн мэдээллийг оруулснаар системүүдэд холбогдоход шаардлагатай мэдээллийг нууцлалтайгаар авах боломж бүрдэнэ.
Ø Google Chrome цахим хуудасны хөтөч дээр “extension” нэмэх линк https://chrome.google.com/webstore/detail/mailvelope/kajibbejlbohfaggdiogboambcijhkke
Ø Firefox цахим хуудасны хөтөч дээр мөн адил суулгана. Суулгах линк https://download.mailvelope.com/releases/latest/mailvelope.firefox.xpi
Ø Google Chrome цахим хуудасны хөтөч дээр “extension” хэсэгт байрлах “Mailvelope” - Let’s start! товч дээр дарна уу
Ø Түлхүүр үүсгэхдээ key management цэсрүү орон Generate Key товчийг дарна уу
Ø Generate Key хэсэг рүү орон байгууллагын нэр болон цахим шуудангийн хаяг, нууц үгийн мэдээллийг оруулан Generate товч дээр дарж хос түлхүүрээ үүсгэнэ. (Анхааруулга: Цахим шуудангийн хаяг нь байгууллагын домэйн бүхий хаяг байна. Нууц үгийг СЭРГЭЭХ БОЛОМЖГҮЙГ анхаарна уу).
Ø Цахим шуудангийн хаягт баталгаажуулах шуудан ирэх бөгөөд эхлээд Домэйн хаягаа дараах байдлаар баталгаажуулна. (Жич: Цахим шуудан руу нэвтэрсэн цонх дээр баталгаажуулалт хийгдэнэ.)
Ø noreply@mailvelope.com хаягаас ирсэн шууданг сонгон Mailvelope Лого дээр даран өөрийн үүсгэсэн нууц үгийг оруулж цахим шуудангаар ирсэн холбоос дээр даран баталгаажуулна. Ингэснээр таны хос түлхүүр баталгаажин үүсэж байна.
Ø Үүсгэсэн Public/нийтийн/ түлхүүрээ дараах зааврын дагуу хуулж авна.
Ø Хуулж авсан PUBLIC/нийтийн/ түлхүүрийг pgp.datacenter.gov.mn хуудасны “Түлхүүрийн сан” цэсийн “OpenPGP түлхүүр оруулах” хэсэгт хуулан оруулна.
Ø pgp@datacenter.gov.mn Цахим шуудангийн хаягаас ирсэн холбоос дээр даран цахим шуудангаа баталгаажуулна уу.
Ø Нийтийн түлхүүрийн санд цахим шуудан амжилттай баталгаажсан мэдэгдэл
Ø Холбоосоор баталгаажуулсны дараа “шалгах” үйлдэл хийснээр Цахим гэрээний системд нэвтэрнэ.