Skip to main content

4. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ

Цахим гэрээний geree.gov.mn системээр үндсэн болон нэмэлт гэрээг байгуулах боломжтой. Үндсэн гэрээтэй байгууллага өөрийн  эрх (хандалтын токен) дээрээ сервис нэмэх бол нэмэлт гэрээг хийх шаардлагатай.   

Үйлчилгээний гэрээ байгуулах шат дараалал:

  1. Шинээр холбогдох байгууллагын хувьд системд холбогдоход тавигдах техникийн нөхцөл шаардлагыг хангах асуулгыг бөглөнө.
  2. Техникийн нөхцөл шаардлагыг зөвшөөрсөн бол ашиглах сервисийн хүсэлтээ бөглөнө.
  3. Ашиглах сервисийг сонгоно.
  4. Шинээр Клиент үүсгэх ( системд анх удаагаа холбогдож байгаа байгууллагын хувьд)
  5. Хандалтын токен сонгох ( системд холбогдсон байгууллагын хувьд одоогийн ашиглаж буй токеныг сонгоно.)
  6. Гэрээ байгуулах албан тушаалтны мэдээллийг оруулна.
  7. Оруулсан мэдээллээ дахин сайн нягтлаад цааш үргэлжлүүлнэ.
  8. Сервисийн хүсэлтийг зөвшөөрсний дараа гэрээг хоёр талаас баталгаажуулна.

Жич: Гэрээ байгуулах шат дарааллын дагуу мэдээллүүдээ оруулах шаардлагатай бөгөөд дарааллын дагуу оруулаагүй тохиолдолд өмнө оруулсан мэдээлэл устгагддаг тул анхаарна уу.

Үйлчилгээ цэсээс гэрээ байгуулах системээ сонгох

image.png

4.2.  Сонгосон системийн техникийн шаардлагын асуултыг бөглөх

Системд шинээр холбогдож буй байгууллагын хувьд холбогдоход шаардлагатай мэдээллийн аюулгүй байдлын асуултуудад хариулна.  

image.png

“Үндэсний дата төв УТҮГ”-ын МАБ -ын газраас техникийн шаардлагыг хянаж зөвшөөрсөн тохиолдолд гэрээ байгуулах боломжтой. Техникийн шаардлага хянагдсаны дараагаар гэрээ байгуулахад шаардлагатай мэдээллийг бөглөнө.