Skip to main content

ТАНИЛТ НЭВТРЭЛТИЙН СИСТЕМИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН АЖИЛТАН БҮРТГЭХ ХЭСГЭЭР БАТАЛГААЖУУЛАХ

Хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхийн албан тушаалтан өөрийн эрхээр Танилт нэвтрэлтийн системд нэвтэрч "Хуулийн этгээд" -ийн ажилтан бүртгэх хэсэгт хуулийн этгээдийн албан тушаалтнынг томилно.

Screenshot 2026-05-11 at 16.56.21.png

"Хуулийн этгээд" хэсэгт дарснаар "Улсын бүртгэлийн ерөнхий газар" -т бүртгэлтэй хуулийн этгээдийн жагсаалтын мэдээлэл гарч ирнэ.

Screenshot 2026-05-11 at 16.57.51.png

Тухайн сонгосон "Хуулийн этгээд" -ийн мэдээлэл дээр дарснаар ажилтан бүртгэх хэсэг гарч ирнэ.

Screenshot 2026-05-11 at 16.58.40.png

Албан тушаалтны Регистрийн дугаарын мэдээллийг оруулсны дараа Овог, Нэрийн мэдээллийг тулгаж, баталгаажуулахыг анхаарна уу.

  • Клиент сонгох хэсэгт "Цахим гэрээний geree.gov.mn систем" -ийг сонгоно.
  • Эрх сонгох хэсэгт "Гэрээ байгуулах эрх бүхий албан тушаалтан" -ыг сонгоно.

Дээрх мэдээллүүдийг бөглөсний дараа хадгалах товчийг дарна.

Screenshot 2026-05-11 at 17.00.25.png

Screenshot 2026-05-11 at 17.01.55.png

Хуулийн этгээдийн албан хаагчийг амжилттай бүртгэснээр цахим гэрээний "geree.gov.mn" системд хуулийн этгээдийн мэдээллийг дамжуулах боломж бүрдэнэ.

Screenshot 2026-05-11 at 17-09-16 ЦХИХХЯ - Гэрээний систем.png

Танилт нэвтрэлтийн “ДАН” системд аль ч төрлөөр нэвтрэх боломжтой. 

Screenshot 2026-04-21 at 15-58-12 ДАН Танилт нэвтрэлтийн систем.png

Хуулийн этгээдийн мэдээллийг Цахим гэрээний системд дамжуулахыг зөвшөөрсний үндсэн дээр дараагийн алхамд шилжинэ.

Байгууллага цэс дээр дарж байгууллагын мэдээллийг сонгож зөвшөөрөх үйлдлийг хийнэ үү.

Screenshot 2026-05-11 at 17.04.55.png