ТАНИЛТ НЭВТРЭЛТИЙН СИСТЕМИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН АЖИЛТАН БҮРТГЭХ ХЭСГЭЭР БАТАЛГААЖУУЛАХ
Хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхийн албан тушаалтан өөрийн эрхээр Танилт нэвтрэлтийн системд нэвтэрч "Хуулийн этгээд" -ийн ажилтан бүртгэх хэсэгт хуулийн этгээдийн албан тушаалтныг томилно.
Жишээ нь: 1234567 регистрийн дугаартай "Байгууллага" -ын итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан буюу гүйцэтгэх захирал нь байгууллагын ажилтныг Танилт нэвтрэлтийн системийн хуулийн этгээдийн хэсэгт ажилтныг бүртгэснээр хуулийн этгээдийн мэдээллийг цахим гэрээний "geree.gov.mn" системд бүртгүүлэх боломж бүрдэх юм.
"Хуулийн этгээд" хэсэгт дарснаар "Улсын бүртгэлийн ерөнхий газар" -т бүртгэлтэй хуулийн этгээдийн жагсаалтын мэдээлэл гарч ирнэ.
Тухайн сонгосон "Хуулийн этгээд" -ийн мэдээлэл дээр дарснаар ажилтан бүртгэх хэсэг гарч ирнэ.
Албан тушаалтны Регистрийн дугаарын мэдээллийг оруулсны дараа Овог, Нэрийн мэдээллийг тулгаж, баталгаажуулахыг анхаарна уу.
- Клиент сонгох хэсэгт "Цахим гэрээний geree.gov.mn систем" -ийг сонгоно.
- Эрх сонгох хэсэгт "Гэрээ байгуулах эрх бүхий албан тушаалтан" -ыг сонгоно.
Дээрх мэдээллүүдийг бөглөсний дараа хадгалах товчийг дарна.
Хуулийн этгээдийн албан хаагчийг амжилттай бүртгэснээр цахим гэрээний "geree.gov.mn" системд хуулийн этгээдийн мэдээллийг дамжуулах боломж бүрдэнэ.
Танилт нэвтрэлтийн “ДАН” системд аль ч төрлөөр нэвтрэх боломжтой.
Хуулийн этгээдийн мэдээллийг Цахим гэрээний системд дамжуулахыг зөвшөөрсний үндсэн дээр дараагийн алхамд шилжинэ.
Байгууллага цэс дээр дарж байгууллагын мэдээллийг сонгож зөвшөөрөх үйлдлийг хийнэ үү.







