Торгуулийн төлбөрийн сервис ашиглах заавар
Цахим гэрээний "geree.gov.mn" системд нэвтэрч орсны дараа Төрийн мэдээлэл солилцооны "ХУР" системийг сонгоно.
Шинээр гэрээ байгуулах товч дээр дарна.
Сервис сонгох хэсгээс доорх сервис мэдээллийг сонгоно.
WS100879_ViolationPaymentByRegnum - Иргэн/хуулийн этгээдийн регистрийн дугаараар төлбөрийн мэдээлэл авах сервис
WS100880_ViolationPaymentByPlateNumber - Тээврийн хэрэгслийн улсын дугаараар төлбөрийн мэдээлэл авах сервис
Дээрх сервисүүдийг үндсэн болон нэмэлт гэрээ байгуулан авч буй тохиолдолд дараах мэдээллүүдийг бөглөх шаардлагатай. Сервис сонгосны дараагаар хадгалах товчийг дарна.
Хадгалах товчийг дарсны дараагаар "Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн торгуулийн төлбөр төлөх сервис ашиглагдахад тавигдах техникийн нөхцөл, шаардлага" -д шаардагдах мэдээллүүдийг бөглөнө.
Хуулийн заалт
- Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 18 дугаар зүйлийн 18.7
- Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 10.1, 26.4
- Монгол банкны Ерөнхийлөгчийн 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А-91 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Төлбөрийн системийн журам”
- Монгол банкны Ерөнхийлөгчийн 2020 оны A-233 дугаар тушаалаар батлагдсан “Төлбөрийн картын журам”
Мөн систем, байгууллага, орлого төвлөрүүлэх дансны мэдээллийг оруулна.
Систем, байгууллага, орлого төвлөрүүлэх дансны мэдээллийг сайтар нягталж оруулна уу.
Үүний дараа ЦХИХХЯ-с сервисийн мэдээллийг хянаж зөвшөөрсний дараагаар гэрээг сервис авах хүсэлт гаргасан байгууллага цахим тоон гарын үсэг ашиглан гэрээг баталгаажуулж ЦХИХХЯ-д илгээнэ.
Тус хүсэлтийг ЦХИХХЯ-с хянаж баталгаажуулсны дараагаар цахим шууданд тус сервистэй холбоотой нэмэлт мэдээлэл цахим шуудангаар илгээгдэнэ.
Цахим шууданд илгээгдсэн clientId параметрийг дээрх сервисүүдийг дуудахдаа ашиглана уу.
Цахим шуудангаар илгээгдсэн clientId параметрийг хадгалж авна уу.
Жишээ:
// WS100879_ViolationPaymentByRegnum - Иргэн/хуулийн этгээдийн регистрийн дугаараар төлбөрийн мэдээлэл авах сервис
$params = [
"regnum" => "АА11001100",
"clientId" => "71885856076785310"
];
$client = new XypClient("https://xyp.gov.mn/payment-1.5.0/ws?WSDL");
$result = $client->request("WS100879_ViolationPaymentByRegnum", $params);
// WS100880_ViolationPaymentByPlateNumber - Тээврийн хэрэгслийн улсын дугаараар төлбөрийн мэдээлэл авах сервис
$params = [
"plateNumber" => "0000ААА",
"clientId" => "71885856076785310"
];
$client = new XypClient("https://xyp.gov.mn/payment-1.5.0/ws?WSDL");
$result = $client->request("WS100880_ViolationPaymentByPlateNumber", $params);







