Тоон гарын үсгээр нэвтрэх
1. ТОКЕН ТӨХӨӨРӨМЖ АШИГЛАН НЭВТРЭХ: Гэрчилгээжүүлэх байгууллагаас олгосон ямар ч төхөөрөмж дээр суулгасан тоон гарын үсгээр нэвтрэхэд “ESIGN” клиент программыг татсан байх шаардлагатай.
- Регистрийн дугаараа оруулаад “нэвтрэх” товч дээр дарна.
- “ESIGN” клиент программ нээгдэж төхөөрөмжийн пин кодоо оруулж үргэлжлүүлэх дарснаар системд нэвтэрнэ.
Татах холбоос: https://esign.gov.mn/esign-client-program
2. КЛАУД ТООН ГАРЫН ҮСГЭЭР НЭВТРЭХ:
- Гар утасны тоон гарын үсэг (G-sign) сонгоно.
- Регистрийн дугаар болон бүртгэлтэй утасны дугаараа оруулаад нэвтрэх товч дарна.
- Гар утас дээрх "Gsign" программыг нээнэ.
- “Гарын үсэг зурья” хэсэг дээр дарж пин кодоо оруулснаар ДАН системд нэвтэрнэ.
Анхаарах: Клауд тоон гарын үсгээр нэвтрэхэд Улсын бүртгэлийн ерөнхий газрын “GSign”программыг гар утсандаа суулгасан байх шаардлагатай. Доорх QR уншуулаад гарын авлага болон апп татаарай.