Skip to main content

СИСТЕМИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсад цахим засаглал бий болгох, бэхжүүлэх мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшлийг төрийн үйл ажиллагаанд ашиглах, төрийн үйлчилгээг үр ашигтай, ил тод, хүртээмжтэй болгох, төрийн үйлчилгээний цахим шилжилт стратеги, төлөвлөлтийн хүрээнд 2018 онд анх цахим орчин иргэнийг нэг удаагийн нууц үгээр баталгаажуулан нэвтрэх төр, хувийн хэвшлийн үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэх боломж бүхий  ДАН танилт нэвтрэлтийн системийг нэвтрүүлсэн.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд:

18.4.Дэмжих систем нь үндсэн болон мэдээлэл хариуцагчийн системийн хэвийн, найдвартай, аюулгүй ажиллагааг хангах зорилго бүхий бие даасан мэдээллийн систем байна.

18.5.Дэмжих системд дараах систем хамаарна:

18.5.1.Танилт, нэвтрэлтийн систем гэж тодорхойлсон байдаг.

Холбоос: https://legalinfo.mn/mn/detail?lawId=16390263044601

Энэхүү систем нь цахим орчинд бүхий л төрлийн цахим үйлчилгээг авахад тухайн иргэнийг таньж баталгаажуулах боломжийг бүрдүүлэх бөгөөд хувийн хэвшил болон төрийн үйлчилгээний өөр хоорондоо харилцан хамааралгүй системүүдтэй нягт уялдаатай ажиллах боломжтой систем юм. Төрийн нэгдсэн нэвтрэлтийн системд нэгдсэнээр иргэн төвтэй цахим үйлчилгээг хурдан хугацаанд, давхар зардал багатайгаар бий болгох боломж бүрдсэн.

 

Тус системийг хэрэгжүүлсэн систем нь нэр болон нууц үг хадгалах шаардлагагүй ба иргэнийг цахим орчинд таньж баталгаажуулах хөгжүүлэлтийн давхардсан зардлыг бууруулах, систем бүр нэгдсэн нэвтрэлтийн системийг ашигласнаар мэдээллийн аюулгүй байдлыг нэг цэгээс хянах боломж бүрдэх ач холбогдолтой юм.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилт, Засгийн газрын 196 дугаар тогтоолоор батлагдсан “Үндсэн системийн үйл ажиллагааг зохицуулах, систем ашиглаж үйлчилгээ үзүүлэх мэдээлэл солилцох журам”, Цахим хөгжил харилцаа холбооны сайдын А/64 тушаалаар баталсан Танилт, нэвтрэлтийн системийн техникийн нөхцөл, шаардлага, заавар аргачлал”-д заасан эрх, үүргийн хүрээнд Үндэсний дата төв нь төрийн байгууллага болон хуулийн этгээдийг Танилт, нэвтрэлтийн системд холбох, ашиглах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.

Танилт нэвтрэлтийн ДАН систем:

image.png