Хуулийн этгээд байгууллагаар нэвтрэхэд яах вэ?
Хариулт: ДАН системд хуулийн этгээдээр нэвтрэхэдээ “БАЙГУУЛЛАГА” гэсэн хэсгийг сонгон тухайн байгууллагын захирал буюу Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн санд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй албан тушаалтны тоон гарын үсгийг ашиглан нэвтэрнэ. Харин гадаад эзэмшигчтэй хуулийн этгээдийн хувьд одоогоор байгууллагаар нэвтрэх боломжгүй байна. Учир нь Улсын бүртгэлийн ерөниий газраас дамжуулдаг хуулийн этгээдийн сервис байхгүй, тус сервисийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа гэсэн мэдээлэл ирүүлсэн.