Нэхэмжлэл хүлээн авах цахим хаяг солих:
"ХУР" болон "ДАН" систем ашигласан төлбөрийн нэхэмжлэл нь анх бүртгэгдсэн цахим шуудан буюу ХУР бакенд систем дээрх цахим хаягт илгээгддэг.
- ХУР бакенд системд өөрийн эрхээр нэвтрэн орно.
- Байгууллага цэсийг сонгож байгууллагыг хайна.
- Засварлах товч дарна.
- Шинээр солих цахим хаягийг оруулна. Цахим хаягийн домэйн нэрийг мөн бичнэ.
- Хадгалах товч дарснаар тухайн байгууллагын нэхэмжлэл хүлээн авах цахим хаяг солигдоно.