Нийтлэг асуулт:
Асуулт 1. Төлбөрийн нэхэмжлэл биллинг систем дээр бүртгүүлсэн мэйл хаягт тогтмол ирэхүй байгаа тохиолдолд яах вэ?
Хариулт: Нэхэмлэл, төлөлтийн мэдээллийг "billing.datacenter.gov.mn" ХУР төлбөрийн системээрээ харах болон цахим хаягт дахин илгээх боломжтой. Нэхэмжлэл хүлээн авах цахим хаягаа ҮДТ-д хандан шалгуулж солиулах боломжтой. Цахим хаягаа шалгуулах, солиулах бол info@datacenter.gov.mn хаягт хүсэлтээ тодорхой бичэж илгээнэ.
Асуулт 2. ХУР системээс иргэний мэдээлэл олдсонгүй гэсэн алдаа өгсөн бол хаана шалгуулах вэ?
Хариулт: ХУР систем нь мэдээлэл дамжуулах, солилцооны систем тул өөр дээрээ ямар нэгэн мэдээлэл хадгалдаггүй. Тухайн дамжуулсан мэдээлэл олдсонгүй мэдээлэл зөрүүтэй зэрэг тохиолдолд мэдээлэл хариуцагч байгууллагад хандан цахим мэдээллээ шалгуулна. Иргэний мэдээлэлтэй холбоотой асуудлаар УБЕГ-н Мэдээллийн Технологийн Газарт /70007593/ хандана.
Асуулт 3. Токен болон сертификатын хугацаа дууссан үед ямар алдааны мэдээлэл гардаг вэ?
Хариулт: Токен болон сертификатын хугацаа дууссан тохиолдолд ХУР системээс "Result code:3, Хүчингүй хандалт" гэсэн хариуг буцаана. Мөн ХУР системээс буцаадаг хариуг "developer.xyp.gov.mn" цахим гарын авлагаас харах боломжтой.
Асуулт 4. ХУР системд шинээр холбогдох?
Хариулт: Цахми гэрээний "geree.gov.mn" системээр ХУР системд холбогдох үндсэн болон нэмэлт гэрээг хийх боломжтой. Уг системээр шинээр холбогдох байгууллагын хувьд техникийн нөхцөл шаардлагын зөвшөөрөл, ашиглах сервисийн хүсэлт гаргах, хүсэлтийн ЦХИХХЯ-с зөвшөөрсөн бол гэрээгээ байгуулна. Бүртгүүлсэн цахим шуудангаар тохиргооны мэдээллээ авснаар ХУР системд холбогдох боломжтой болно
Асуулт 5. ХУР болон ДАН систем ашигласан төлбөрийн нэхэмжлэлээ хэрхэн авах вэ?
Хариулт: Төлбөрийн нэхэмжлэлийг анх гэрээ хийхэд бүртгүүлсэн цахим хаягаар хүлээн авах боломжтой. Сар бүрийн 5-ны өдөр системээс нэхэмжлэл үүсэн илгээгддэг. Мөн ХУР төлбөрийн системд хандар эрх нээлгэн уг системд нэвтрэн орж төлбөрийн нэхэмжлэл, хэрэглээ, төлөлтийн мэдээлэл, мөн алдааны мэдээллийг харах боломжтой байдаг.
Асуулт 5. Open VPN тохиргооны мэдээллээ яаж авах вэ?
Хариулт: Цахим гэрээний системээр дамжуулан үүсгэсэн шинэ токены тохиргооны мэдээллийг developer@datacenter.gov.mn цахим хаягт, хуучин ашиглаж байгаа токены тохиргооны мэдээллийг security@datacenter.gov.mn цахим хаяг болон info@datacenter.gov.mn цахим хаягуудад хүсэлт гарган авах боломжтой.
Асуулт 6. Сервис дуудахад алдаа заасан бол?
Хариулт: ХУР системийн сервис дуудахад буцаасан мэдээллийг https://developer.xyp.gov.mn/web/service-info энэхүү цахим гарын авлагаас харах боломжтой. Буцаасан алдааны хариунаас шалтгаалж алдааг олох засварлах боломжтой.
Асуулт 7. Хүчингүй хандалт гэсэн алдааны талаар?
Хариулт: Хүчингүй хандалт гэсэн алдаа нь токены хугацаа дууссан эсвэл тухайн сервисийг дуудах эрхгүй үед буцаадаг алдаа юм. Токены хугацаа дууссан буюу хувийн байгууллагын хувьд төлбөрөө төлөөгүй үед системээс хандах эрхийг хаасан байх магадлалтай байдаг. ХУР системтэй холболт хэвийн боловч тухайн сервисийг эсвэл тухайн хувилбараар дуудах эрхгүй үед мөн тус алдааг буцаадаг.