Skip to main content

Бүртгүүлэх

https://manage.datacenter.gov.mn/ хаягаар хандаж " Шинэ бүртгэл үүсгэх" дарж орно. 

“Цахим мэдээллийн сан хариуцсан байгууллагаас үйлчилгээ үзүүлэх журам” -ын хүрээнд харилцах гэрээгээр байгууллагаа төлөөлөх "админ" эрх бүхий албан тушаалтан бүртгүүлнэ. /Мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн, эсвэл хариуцсан нэгжийн шууд удирдах албан тушаалтан/

1. Төрийн байгууллага-/Төрөл/ БҮРТГЭЛ ҮҮСГЭХ

 Байгууллагын төрлийг сонгож ИРГЭНИЙ РЕГИСТЕРийн дугаарын мэдээллийг оруулж бүртгүүлнэ. /Байгууллагын тоон гарын үсгээр бүртгүүлэхгүй/

 image.png

Бүртгүүлэх сонголтыг хийж "ДАН" системээр баталгаажуулж дэлгэрэнгүй мэдээллийг оруулна.

image.png

Таны мэдээлэл Төрийн албаны зөвлөл-с олдсонгүй хариу илгээгдсэн тохиолдолд, тухайн Байгууллага нь ТАЗ д бүртгэлгүй тул Хуулийн этгээд/бусад/ төрлөөр бүртгүүлэх зааврыг дагаж мөрдөнө. 

2. Хуулийн этгээд/бусад/-/Төрөл/ БҮРТГЭЛ ҮҮСГЭХ

2.1 Байгууллагын дарга Байгууллагын тоон гарын үсгээр ДАН системд нэвтрэн орж, байгууллагынхаа админыг "ажилтан бүртгэх" хэсэгт нэмж оруулна.

image.png

manage.datacenter.gov.mn байгууллага төлөөлөх ажилтаныг Ажилтан бүртгэх дарж бүртгэнэ. Дэлгэрэнгүй зааврыг ЭНД дарж харна уу.


image.png

Итгэмжлэгдсэн админ Регистерийн дугаарыг оруулж Хадгалах дарна. 

image.png

 Ингэснээр manage.datacenter.gov.mn системд төлөөлөх админ үүснэ.

2.2 Эрх олгогдсон админ manage.datacenter.gov.mn системд бүртгэл үүсгэх хэсэгт нэвтрэн Хуулийн этгээд/бусад төрлөөр байгууллагын регистрээр нэвтэрнэ.

image.png

Админ нь нэвтрэхдээ иргэний ДАН системээр баталгааажуулалтыг хийж Байгууллага сонгож үргэлжлүүлж дэлгэрэнгүй мэдээллийг оруулна.

image.png