Skip to main content

Бүртгүүлэх

https://manage.datacenter.gov.mn/ хаягаар хандажШинэ бүртгэл үүсгэх" дарж орно. 

“Цахим мэдээллийн сан хариуцсан байгууллагаас үйлчилгээ үзүүлэх журам” -ын хүрээнд харилцах гэрээгээр байгууллагаа төлөөлөх "админ" эрх бүхий албан тушаалтан бүртгүүлнэ. /Мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн, эсвэл хариуцсан нэгжийн шууд удирдах албан тушаалтан/

1.Нэвтрэх төрөл: Төрийн байгууллага

 Бүртгүүлэх төрлийг "Төрийн байгууллага" сонгож ИРГЭНИЙ РЕГИСТЕР-ийн дугаарын мэдээллийг оруулж бүртгүүлнэ.

Байгууллагын тоон гарын үсгээр бүртгүүлэхгүй

 

image.png

Бүртгүүлэх сонголтыг хийж "админ" хэрэглэгч "ДАН" системээр баталгаажуулж дэлгэрэнгүй мэдээллийг оруулж бүртгүүлнэ.

image.png

image.png

Таны мэдээлэл Төрийн албаны зөвлөл-с олдсонгүй хариу илгээгдсэн тохиолдолд, тухайн Байгууллага нь ТАЗ-д бүртгэлгүй тул Хуулийн этгээд/бусад/ төрлөөр бүртгүүлэх зааврыг дагаж мөрдөнө. 

2. Нэвтрэх төрөл: Хуулийн этгээд/бусад/ 

2.1 "Хуулийн этгээд" -ийн төлөөлөх ажилтан бүртгэх

ТАНИЛТ НЭВТРЭЛТИЙН СИСТЕМИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН АЖИЛТАН БҮРТГЭХ ХЭСГЭЭР БАТАЛГААЖУУЛАХ

Хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхийн албан тушаалтан өөрийн эрхээр Танилт нэвтрэлтийн системд нэвтэрч "Хуулийн этгээд" -ийн ажилтан бүртгэх хэсэгт хуулийн этгээдийн албан тушаалтныг томилно.

Жишээ нь: 1234567 регистрийн дугаартай "Байгууллага" -ын итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан буюу гүйцэтгэх захирал нь байгууллагын ажилтныг Танилт нэвтрэлтийн системийн хуулийн этгээдийн хэсэгт ажилтныг бүртгэснээр хуулийн этгээдийн мэдээллийг Хэрэглэгчийн удирдлагын "manage.datacenter.gov.mn" системд бүртгүүлэх боломж бүрдэх юм.

image.png

"Хуулийн этгээд" хэсэгт дарснаар "Улсын бүртгэлийн ерөнхий газар" -т бүртгэлтэй хуулийн этгээдийн жагсаалтын мэдээлэл гарч ирнэ.

image.png

Тухайн сонгосон "Хуулийн этгээд" -ийн мэдээлэл дээр дарснаар ажилтан бүртгэх хэсэг гарч ирнэ.

image.png

image.png

Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан байгууллагын админ ажилтныг бүртгэснээр сонгогдсон хуулийн этгээдэд бүртгэгдсэн ажилтны мэдээлэл харагдана.

image.png

Хуулийн этгээдийн албан хаагчийг амжилттай бүртгэснээр Хэрэглэгчийн удирдлагын "manage.datacenter.gov.mn" системд хуулийн этгээдийн мэдээллийг дамжуулах боломж бүрдэнэ.

2.2 Хуулийн этгээдийн бүртгэлийг системд "бүртгэгдсэн ажилтан" нэвтэрч үүсгэнэ.

image.png

Байгууллагын регистерийн дугаарыг оруулж "бүртгэгдсэн ажилтан" нь өөрийн “ДАН” системээр нэвтэрнэх боломжтой.

Screenshot 2026-04-21 at 15-58-12 ДАН Танилт нэвтрэлтийн систем.png

Байгууллага цэс дээр дарж байгууллагын мэдээллийг сонгож зөвшөөрөх үйлдлийг хийнэ үү.

image.png

Хуулийн этгээдийн мэдээллийг Хэрэглэгчийн удирдлагын системд дамжуулахыг зөвшөөрсний үндсэн дээр дэлгэрэнгүй мэдээллийг оруулж бүртгүүлнэ.

image.png