Skip to main content

Гэрээ байгуулах

https://manage.datacenter.gov.mn/ хаягаар хандаж админы хэрэглэгчээр нэвтэрч Гэрээнүүд хэсэгт Баталгаажсан болон хийгдэж буй гэрээний мэдээллийг хянах боломжтой. Цахим гэрээ нь нийт 5 алхам гүйцэтгэн эцэслэн баталгаажиж үйлчилгээ олгогдоно.

image.png

1. Гэрээ шалгах

Сонгосон үйлчилгээний дагуу гэрээний төсөл үүсэх бөгөөд "ҮДТ" УТҮГ-н гэрээний мэргэжилтэн үйлчилгээг хянаж шалгана.

image.png

Үйлчилгээний захиалгын дагуу гэрээний төсөл үүссэн байдал дээрх байдлаар харагдана.  

image.png

Таны гэрээний мэдээллийг хянан үзэж, шалгаснаар "Хүлээгдэж буй" төлөвөөс "Шалгагдсан" төлөвт шилжинэ. 

Жич:Цахим гэрээ баталгаажуулах техникийн шаардлага
Тоон гарын үсгийн токен ашиглаж цахим гэрээ байгуулахад www.engui.mn программ ашиглан зурна. 

image.png

www.engui.mn цахим хуудасны нүүр :хуудасны доод хэсэгт байрлах “Engui Sign Client апп татах” хэсэгт орж, өөрийн ашиглаж буй үйлдлийн системд (Windows, macOS гэх мэт) тохирох хувилбарыг сонгон татаж аваад суулгана.

2. Гэрээ баталгаажуулах: 

2.1 "Хуулийн этгээд/бусад/" төрлөөр бүртгүүлсэн байгууллага

А. Хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхийн албан тушаалтан өөрийн эрхээр нэвтэрч тоон гарын үсэг зурж гэрээг баталгаажуулна.

image.png

Б. Хуулийн этгээдийн итгэмжлэл олгож системд бүртгүүлсэн тохиолдолд итгэмжлэл олгогдсон админы эрхээр нэвтэрч удирдлага тоон гарын үсэг зурж гэрээг баталгаажуулна.

image.png

Энэ тохиолдолд Гарын үсэг зурахдаа ЗӨВХӨН админы эрхээр нэвтэрч байгууллагын удирдлага тоон гарын үсгээр баталгаажуулна.

2.2 "Төрийн байгууллага" төрөл сонгож бүртгүүлсэн байгууллага гэрээг баталгаажуулахад админ хэрэглэгч нь гэрээ баталгаажуулах хэсэгт удирдах ажилтныг урина.

image.png

Үйлчилгээний гэрээний хэсэгт урих цонхны харагдах хэсэг. 

image.png

Байгууллагын удирдах ажилтны мэдээллийг оруулж үргэлжлүүлэхэд урилга цахим шуудангаар илгээгдэнэ.

image.png

Урилга хүлээн авах дарахад доорх 2 сонголтоос гарч ирсэн сонголтыг хийнэ.

image.png       image.png

Хэрэглэгчийн цахим шуудангийн хаяг бүртгэлгүй бол "Бүртгүүлэх" сонголтыг хийж бүртгүүлэх бөгөөд цахим шуудан бүртгэлтэй бол урилгыг хүлээн авч шууд нэвтэрнэ.

image.png

Системд бүртгүүлэх Удирдах ажилтны Овог, Нэр Тоон гарын үсэгтэй таарч байх шаардлагатай. Системд нэвтэрч урилгын дагуу гэрээнд гарын үсэг зурна.

3. Гэрээ хянах: Үйлчилгээний гэрээг баталгаажсаны дараа "ҮДТ" УТҮГ-н гэрээний мэргэжилтэн гэрээг хянаж батлуулхаар удирдлагад илгээнэ.

Хэрэглэгчийн Баталсан гэрээ нь алдаатай тохиолдолд гэрээний мэргэжилтэн татгалзах сонголтыг хийх боломжтой бөгөөд татгалзсан тохиолдолд үйлчилгээ сонгохоос дахин эхэлнэ.

4. Гэрээ батлах: "ҮДТ" УТҮГ-н эрх бүхий удирдлага гэрээг баталгаажсанаар үйлчилгээний гэрээ хүчин төгөлдөр баталгаажна.

5. Баталгаажсан гэрээ танилцах: Гэрээ "Идэвхтэй" төлөвт шилжсэний дараа та өөрийн профайл дахь гэрээний хэсгээс хоёр талын цахим гарын үсгээр баталгаажсан эцсийн баримтыг хүссэн үедээ харах болон "PDF" хэлбэрээр татаж авах боломжтой.