2. Гадаад иргэн хэрхэн бүртгүүлэх вэ?
Гадаад иргэний хэсгээс бүртгүүлэх товч дарж бүртгүүлнэ.
- F-register оруулна.
- Өөрийн нэр дээрх МУ-д бүртгэлтэй утасны дугаарыг оруулна.
- Цаашид нэвтрэх нууц үг шинээр үүсгэж оруулна. Ингэхдээ үсэг, тоо, тэмдэгт багтсан 8–20 орон байх бөгөөд давтаж оруулна.
- Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч үргэлжлүүлэх дарснаар дэлгэцэнд үүсэх 6 оронтой кодыг 130092 дугаар руу мессежээр илгээж бүртгэлээ баталгаажуулна.
- Бүртгэл үүссэний дараа Нэг удаагийн кодоор утасны дугаараар нэвтэрч, дараа нь Google/MS Authenticator тохируулж 2FA-гаар нэвтрэх боломжтой.