3. Түгээмэл асуулт хариулт
A. Домэйн нэр хэрхэн бүртгүүлэх вэ?
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ -н ДОМЭЙН НЭРИЙГ БҮРТГЭХ, АШИГЛАХ ЖУРАМ -д заасны дагуу Монгол Улсын Засгийн газар, төрийн захиргааны төв, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага, тэдгээрийн харьяа байгууллага, төрийн чиг үүргийг хууль, тогтоомжийн дагуу гүйцэтгэж байгаа байгууллагад үндэсний дата төвөөс gov.mn домэйн нэрийг төрийн байгууллагын албан хүсэлтэд үндэслэн үнэгүй олгоно. Хэрвээ таны авах гэж байгаа домэйн gov.mn биш .mn домэйн бол “Датаком” компанид хандана уу. https://datacom.mn/
B. Домэйн чиглүүлэх, өөрчлөх, устгах
Авсан домэйн нэрийг сервер болон систем рүү чиглүүлэхдээ бүртгэлтэй мэйл хаяг эсвэл байгууллагын албан бичгээр дата төвд хандан бичилтийг хийлгэх өөрчлөх устгуулах боломжтой.
C. Домэйн нэрийг өөрийн DNS server-р шилжүүлэх боломжтой юу?
Гэрээ байгуулан авсан домэйнийг өөрсдийн серверт шилжүүлэх боломжтой бөгөөд шилжүүлсэн тохиолдолд DNS серверээс үүсэх аюулгүй байдлын эрсдэл болон бусад асуудлуудыг эзэмшигч өөрөө хариуцна.
D. *.gov.mn домэйн SSL дата төвөөс олгох уу?
Дата төвөөс ssl үйлчилгээ үзүүлэхгүй бөгөөд ssl үйлчилгээ үзүүлдэг гадаад болон дотоодын байгууллагуудаас тус үйлчилгээг авна. SSL сертификат авахдаа тухайн домэйн хаягийн эзэмшигч гэдгийг баталгаажуулах шаардлагатай байдаг. Баталгаажуулах сувгууд:
- Тухайн домэйн нэр дээр бүртгэлтэй мэйл хаягаар баталгаажуулах
- TXT, CNAME гэх мэт домэйн бичилтүүд хийж баталгаажуулалт хийх
Хэрвээ тухайн домэйн нь танай байгууллагын үндсэн домэйн биш бөгөөд тус домэйн дээр цахим шуудан ашигладаггүй бол үндэсний дата төвд хандаж баталгаажуулалт хийх домэйн бичилтийг хийлгэнэ үү.
E. Байгууллагын нэр солигдсон тохиолдолд домэйн ээ яах вэ?
Домэйн нэр солих шаардлагатай тохиолдолд албан бичгээр хүсэлт гаргана. Үүнд цахим хуудас болон төрийн цахим шуудангийн үйлчилгээ мөн хамаарна.