Skip to main content

C. Record гэж юу вэ?

Record гэдэг нь DNS системд домэйн нэр болон түүнтэй холбоотой мэдээллийг хадгалах нэгж юм. Энэ нь компьютер, серверүүд хоорондоо мэдээлэл солилцох боломжтой болгодог.

Жишээ нь: Таны гэр бол нэг төрлийн DNS zone гэж үзье. Гэрийн чинь хаяг бол "домэйн нэр", харин гэрт чинь байрладаг өрөөнүүд, тавилга зэрэг нь "бичлэг" юм. Бичлэгүүд нь тухайн өрөөний байршил, хэмжээ, зориулалт зэргийг тодорхойлдог.

DNS zone record – ын төрлүүд:

1.1        A record: Домэйн нэрийг IP хаягтай холбодог.

Жишээ нь: www.example.com нь 192.168.1.100 IP хаягтай холбоотой.

1.2        AAAA record: Домэйн нэрийг тухайн серверийн IPv6 хаягтай

холбодог

1.3        CNAME record: Нэг домэйн нэрийг өөр нэг домэйн нэртэй холбодог.

Жишээ нь: www.example.com нь example.com-тай холбоотой.

1.4        MX record: И-мэйл серверийг зааж өгдөг.

Жишээ нь: example.com нь mx.mail.gov.mn и-мэйл сервертэй холбоотой.

1.5        NS record: DNS серверийг зааж өгдөг.

Жишээ нь: datacenter.gov.mn нь ns.gov.mn DNS сервертэй холбоотой.

1.6        TXT record: Текстийн мэдээллийг хадгалдаг.

Жишээ нь: datacenter.gov.mn нь "This is a text record." гэсэн мэдээллийг хадгалж болно.

DNS zone record – ын үүрэг:

Интернэтийн ажиллагааг хангах: DNS систем нь компьютер, серверүүд хоорондоо мэдээлэл солилцох боломжтой болгодог. Энэ нь интернэт ажиллахад зайлшгүй шаардлагатай.

Вэб сайтыг хүртээмжтэй болгох: Хэрэглэгчид вэб сайтын хаягийг бичихдээ алдаа гаргасан ч DNS нь зөв сервер рүү чиглүүлж өгдөг.

И-мэйл хүргэлтийг зохион байгуулах: И-мэйлүүд зөв хаяг руу хүрэх боломжтой байхын тулд DNS систем шаардлагатай.

Товчхондоо: DNS zone – ын бичлэг нь интернэт дээрх мэдээллийн урсгалыг зохицуулагч чухал хэрэгсэл юм. Энэ нь интернэт ажиллахад зайлшгүй шаардлагатай бүрэлдэхүүн хэсэг болдог.

Домэйн нэрийн бичилтийг шалгах:

            CLI: (command line interface)-с dig command ашиглан шалгах

dig datacenter.gov.mn

dig -t A datacenter.gov.mn # For A records (IPv4 addresses)
dig -t AAAA datacenter.gov.mn # For AAAA records (IPv6 addresses)
dig -t MX datacenter.gov.mn # For MX records (mail exchangers)
dig -t NS datacenter.gov.mn # For NS records (nameservers)
dig -t CNAME datacenter.gov.mn # For CNAME records (canonical names)

dig командтай адил үүрэгтэй host, nslookup зэрэг үйлдэлийн системээс хамаарсан командууд байдаг.

1.7        Online tool ашиглах:

https://dnschecker.org вэб сайтыг ашиглан бүх төрлийн домэйн record шалгах боломжтой.