Skip to main content

5 Гэрээ байгуулах

https://manage.datacenter.gov.mn/ хаягаар хандаж админы хэрэглэгчээр нэвтэрч Гэрээнүүд хэсэгт Баталгаажсан болон хийгдэж буй гэрээний мэдээллийг Гэрээнүүд хэсгээс хянах боломжтой. Цахим гэрээ нь нийт 5 алхам гүйцэтгэн эцэслэн баталгаажиж үйчилгээ олгогдоно.

image.png

1. Гэрээ шалгах

Сонгосон үйлчилгээний дагуу гэрээний төсөл үүсэх бөгөөд "ҮДТ" УТҮГ-н гэрээний мэргэжилтэн үйлчилгээг хянаж шалгана.

image.png

Үйлчилгээний захиалгын дагуу гэрээний төсөл үүссэн байдал дээрх байдлаар харагдана.  

image.png

Таны гэрээний мэдээллийг хянан үзэж, шалгаснаар "Хүлээгдэж буй" төлвөөс "Шалгагдсан" төлөвт шилжинэ. 

Цахим гэрээ баталгаажуулах техникийн шаардлага

Тоон гарын үсгийн токен ашиглаж цахим гэрээ байгууллахад www.engui.mn программ ашиглан зурна. 

image.png

www.engui.mn цахим хуудасны нүүр хуудасны доод хэсэгт байрлах “Engui Sign Client апп татах” хэсэгт орж, өөрийн ашиглаж буй үйлдлийн системд (Windows, macOS гэх мэт) тохирох хувилбарыг сонгон татаж аваад суулгана.

2. Гэрээ баталгаажуулах: "Хуулийн этгээд/бусад/" бүртгүүлсэн байгууллага

Админы эрхээр нэвтэрсэн төхөөрөмж дээр эсвэл удирдлагын төхөөрөмж дээр админы эрхээр нэвтэрч удирдах ажилтан тоон гарын үсэг зурж гэрээг баталгаажуулна.

image.png

Админ хэрэглэгчийн эрхээр орсон төхөөрөмж дээр удирдлага гарын үсэг зурах боломжгүй тохиолдолд удирдлах ажилтаныг системд урьж оруулна.

Удирдах ажилтаныг гэрээ баталгаажуулахаар системд урих:

image.png

Хэрэглэгчийн системийн баруун дээд буланд байрлах өөрийн нэр дээр дарж "User Management" сонгоно.

image.png

"User management" хэсэгт орсны дараа "Invite New User" товчийг дарж шинэ хэрэглэгч урих үйлдлийг эхлүүлнэ.

image.png

"Invite New User" цонхны имэйл оруулах хэсэгт урих хэрэглэгчийн имэйл хаягийг оруулна. Эрхийн тохиргооноос "All Permissions" сонговол тухайн хэрэглэгч бүх үйлдэл хийх эрхтэй болно. Харин зөвхөн тодорхой эрх олгох шаардлагатай бол "Choose Permissions" сонголтыг сонгож, шаардлагатай эрхүүдийг тус бүрээр нь тэмдэглэн тохируулна.

Анхаар: Уригдсан хэрэглэгч нь мэйл дэх  "Урилга хүлээн авах" холбоосоор нэвтэрч эрхээ амжилттай идэвхжүүлсний дараа "Switch Account" сонгон урилга илгээсэн хэрэглэгчийн бүртгэл рүү шилжинэ. Үүний дараа "Гэрээнүүд" цэс рүү орж холбогдох гэрээтэй танилцан цахимаар гарын үсэг зурна.

Сонгосон үйлчилгээний гэрээ баталгаажсанаар Баталгдсан гэрээг харах боломжтой болж үйлчилгээ олгогдоно. 

2. Гэрээ баталгаажуулах: "Төрийн байгууллага" сонгож бүртгүүлсэн байгууллага гэрээг баталгаажуулахад админ хэрэглэгч нь гэрээ баталгаажуулах хэсэгт удирдах ажилтныг урина.

image.png

Үйлчилгээний гэрээний хэсэгт урих цонхны харагдах хэсэг. 

image.png

Байгууллагын удирдах ажилтаны мэдээллийг оруулж үргэлжлүүлэхэд урилга цахим шуудангаар илгээгдэнэ.

image.png

Цахим шуудангаар ирсэн урилгын "Урилга хүлээн авах" холбоос дээр дарна.

image.png

Урилгыг хүлээн авч Бүртгүүлэх сонголтыг хийж өөрийн мэдээллийг оруулна.

image.png       image.png

Хэрэглэгчийн цахим шуудангийн хаяг бүртгэлгүй бол "Бүртгүүлэх" сонголтыг хийж бүртгүүлэх бөгөөд цахим шуудан бүртгэлтэй бол урилгыг хүлээн авч шууд нэвтэрнэ.

image.png

Системд бүртгүүлэх Удирдах ажилтаны Овог, Нэр Тоон гарын үсэгтэй таарч байх шаардлагатай. Системд нэвтэрч урилгын дагуу гэрээнд гарын үсэг зурна.

3. Гэрээ хянах: Үйлчилгээний гэрээг баталгаажсаны дараа "ҮДТ" УТҮГ-н гэрээний мэргэжилтэн гэрээг хянаж батлуулхаар удирдлагад илгээнэ.

Хэрэглэгчийн Баталсан гэрээ нь алдаатай тохиолдолд гэрээний мэргэжилтэн татгалзах сонголтыг хийх боломжтой бөгөөд татгалзсан тохиолдолд үйлчилгээ сонгохоос дахин эхэлнэ.

4. Гэрээ батлах: "ҮДТ" УТҮГ-н эрх бүхий Үйлчилгээний гэрээг баталгаажсаны дараа "ҮДТ" УТҮГ-н гэрээний мэргэжилтэн гэрээг хянаж батлуулхаар удирдлагад илгээнэ.