5 Гэрээ байгуулах
https://manage.datacenter.gov.mn/ хаягаар хандаж админы хэрэглэгчээр нэвтэрч Гэрээнүүд хэсэгт Баталгаажсан болон хийгдэж буй гэрээний мэдээллийг хянах боломжтой. Цахим гэрээ нь нийт 5 алхам гүйцэтгэн эцэслэн баталгаажиж үйлчилгээ олгогдоно.
1. Гэрээ шалгах
Сонгосон үйлчилгээний дагуу гэрээний төсөл үүсэх бөгөөд "ҮДТ" УТҮГ-н гэрээний мэргэжилтэн үйлчилгээг хянаж шалгана.
Үйлчилгээний захиалгын дагуу гэрээний төсөл үүссэн байдал дээрх байдлаар харагдана.
Таны гэрээний мэдээллийг хянан үзэж, шалгаснаар "Хүлээгдэж буй" төлөвөөс "Шалгагдсан" төлөвт шилжинэ.
Жич:Цахим гэрээ баталгаажуулах техникийн шаардлага
Тоон гарын үсгийн токен ашиглаж цахим гэрээ байгуулахад www.engui.mn программ ашиглан зурна.
www.engui.mn цахим хуудасны нүүр :хуудасны доод хэсэгт байрлах “Engui Sign Client апп татах” хэсэгт орж, өөрийн ашиглаж буй үйлдлийн системд (Windows, macOS гэх мэт) тохирох хувилбарыг сонгон татаж аваад суулгана.
2. Гэрээ баталгаажуулах:
2.1 "Хуулийн этгээд/бусад/" төрлөөр бүртгүүлсэн байгууллага
А. Хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхийн албан тушаалтан өөрийн эрхээр нэвтэрч тоон гарын үсэг зурж гэрээг баталгаажуулна.
Б. Хуулийн этгээдийн итгэмжлэл олгож системд бүртгүүлсэн тохиолдолд итгэмжлэл олгогдсон админы эрхээр нэвтэрч удирдлага тоон гарын үсэг зурж гэрээг баталгаажуулна.
Энэ тохиолдолд Гарын үсэг зурахдаа ЗӨВХӨН админы эрхээр нэвтэрч байгууллагын удирдлага тоон гарын үсгээр баталгаажуулна.
2.2 "Төрийн байгууллага" төрөл сонгож бүртгүүлсэн байгууллага гэрээг баталгаажуулахад админ хэрэглэгч нь гэрээ баталгаажуулах хэсэгт удирдах ажилтныг урина.
Үйлчилгээний гэрээний хэсэгт урих цонхны харагдах хэсэг.
Байгууллагын удирдах ажилтны мэдээллийг оруулж үргэлжлүүлэхэд урилга цахим шуудангаар илгээгдэнэ.
Урилга хүлээн авах дарахад доорх 2 сонголтоос гарч ирсэн сонголтыг хийнэ.
Хэрэглэгчийн цахим шуудангийн хаяг бүртгэлгүй бол "Бүртгүүлэх" сонголтыг хийж бүртгүүлэх бөгөөд цахим шуудан бүртгэлтэй бол урилгыг хүлээн авч шууд нэвтэрнэ.
Системд бүртгүүлэх Удирдах ажилтны Овог, Нэр Тоон гарын үсэгтэй таарч байх шаардлагатай. Системд нэвтэрч урилгын дагуу гэрээнд гарын үсэг зурна.
3. Гэрээ хянах: Үйлчилгээний гэрээг баталгаажсаны дараа "ҮДТ" УТҮГ-н гэрээний мэргэжилтэн гэрээг хянаж батлуулхаар удирдлагад илгээнэ.
Хэрэглэгчийн Баталсан гэрээ нь алдаатай тохиолдолд гэрээний мэргэжилтэн татгалзах сонголтыг хийх боломжтой бөгөөд татгалзсан тохиолдолд үйлчилгээ сонгохоос дахин эхэлнэ.









