6. ЦАХИМ ГЭРЭЭНД ТООН ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ
ESIGNClient программ хангамж ашиглан цахим гэрээг баталгаажуулах үйлдлийг зөвхөн "Google Chrome" интернэт хөтөч ашиглаж хийнэ үү.
ЦХИХХЯ-аас сервисийг хянаж зөвшөөрсний дараагаар цахим шуудангаар мэдэгдэл хүргэгдэнэ.
ЦХИХХЯ-аас сервисийг хянаж зөвшөөрсний дараагаар гэрээний төсөл үүсгэх хэсэг идэвхжнэ.
Тоон гарын үсгийн программ татах товч дээр дарж тоон гарын үсэг зурах программыг татаж авна.
ESIGN Client программ хангамжийг суулгах явцад токен төхөөрөмжийг компьютерт залгаж болохгүй. Амжилттай суулгасны дараа залгана уу.
Татаж авсан файлыг extract хийж задална. ESIGNInstaller.exe программыг ажиллуулна.
ESIGNInstaller.exe программ хангамжийг ажиллуулсны дараа "Суулгах" товч дээр дарна.
Суулгах явцад Mongolian National Root CA, Intermediate CA гэрчилгээг заавал суулгах шаардлагатай тул "Yes" товч дарна уу.
ESIGNClient программ хангамж амжилттай суусны дараа тус программыг ажиллуулж "geree.gov.mn" системд буцаж хадгалах товчыг дарна уу.
Хадлагах товч дарсны дараа интернэт хөтөч дээрх зөвшөөрлийн мэдээллийг заавал зөвшөөрөх хэрэгтэй.
Хадгалах товчийг дарснаар тоон гарын үсгийн төхөөрөмжийн пин код оруулах хэсэг гарч ирнэ.
Үргэлжлүүлэх товч дээр дарснаар тухайн төхөөрөмж дээрх гэрчилгээний мэдээлэл гарч ирнэ.
Тухайн гэрчилгээний мэдээллийг шалгаж "OK" товчийг дарсны дараагаар гэрээг илгээсэн төлөвт шилжинэ. Тус гэрээг ЦХИХХЯ-с хянаж ажлын 1-3 өдрийн дотор батална.
ЦХИХХЯ-с гэрээг баталснаар "geree.gov.mn" системд бүртгүүлсэн цахим шууданд тохиргооны файл нууцлалтайгаар илгээгдэнэ









