Skip to main content

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ШАТ ДАРААЛАЛ

Цахим гэрээний geree.gov.mn системээр үндсэн болон нэмэлт гэрээг байгуулах боломжтой. Үндсэн гэрээтэй байгууллага өөрийн  эрх (хандалтын токен) дээрээ сервис нэмэх бол нэмэлт гэрээг хийх шаардлагатай.   

Үйлчилгээний гэрээ байгуулах шат дараалал:

  1. Шинээр холбогдох байгууллагын хувьд системд холбогдоход тавигдах техникийн нөхцөл шаардлагыг хангах асуулгыг бөглөнө.
  2. Техникийн нөхцөл шаардлагыг зөвшөөрсөн бол ашиглах сервисийн хүсэлтээ бөглөнө.
  3. Ашиглах сервисийг сонгоно.
  4. Шинээр Клиент үүсгэх ( системд анх удаагаа холбогдож байгаа байгууллагын хувьд)
  5. Хандалтын токен сонгох ( системд холбогдсон байгууллагын хувьд одоогийн ашиглаж буй токеныг сонгоно.)
  6. Гэрээ байгуулах албан тушаалтны мэдээллийг оруулна.
  7. Оруулсан мэдээллээ дахин сайн нягтлаад цааш үргэлжлүүлнэ.
  8. Сервисийн хүсэлтийг зөвшөөрсний дараа гэрээг хоёр талаас баталгаажуулна.                                                                       

    Жич: Гэрээ байгуулах шат дарааллын дагуу мэдээллүүдээ оруулах шаардлагатай бөгөөд дарааллын дагуу оруулаагүй тохиолдолд өмнө оруулсан мэдээлэл устгагддаг тул анхаарна уу.