Skip to main content

АШИГЛАХ СЕРВИСИЙГ СОНГОХ

Ашиглах сервисийг сонгохдоо сервисийн хувилбар болон сервисийг дуудах баталгаажуулалтын төрлөө сонгоно. 

“ХУР” системийн сервисийн дэлгэрэнгүй мэдээллийг https://developer.xyp.gov.mn, Танилт нэвтрэлтийн ДАН систем дээр ашиглах боломжтой сервисийн мэдээллийг https://developer.sso.gov.mn цахим хуудаснаас тус тус харах боломжтой. 

1. Гэрээ байгуулах сервисээ сонгох.

image.png

2. Нэг доор олон сервис сонгох боломжтой.

Сервис ашиглах зориулалт, иргэн баталгаажуулах эсэх, тоон гарын үсгээр баталгаажуулах эсэх горимыг идэвхжүүлээд сонгох цонх дарна.  

Жич: Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хүрээнд эмнэлгийн байгууллага сервисийг иргэний хурууны хээний баталгаажилттай дуудах эрхтэй. 

image.png

3. Гэрээ байгуулах хүний овог нэр, албан тушаалын мэдээллийг дэлгэрэнгүй оруулах. 

image.png

4. Дээрх үйлдлийг амжилттай хийсний дараа хадгалах цонх дарна. 

image.png

Сервис мэдээллийг сайтар шалгасны дараа үргэлжлүүлэх цонх дарна уу. 

Screenshot 2025-02-19 at 16-49-04 ЦХИХХЯ - Гэрээний систем.png

Сервис мэдээллийг сонгож хүсэлт илгээсний дараа ЦХИХХЯ -аас сервис мэдээллийг хянаж зөвшөөрсний дараагаар гэрээний төсөл үүсгэх боломжтой болно. 

Screenshot 2025-02-24 at 09-56-44 Гэрээ байгуулах - enkhdelger14@gmail.com - Gmail.png