Skip to main content

6. Байгууллагаар нэвтрэх

ДАН системд хуулийн этгээдээр нэвтрэхэдээ “БАЙГУУЛЛАГА” гэсэн хэсгийг сонгон тухайн байгууллагын захирал буюу Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн санд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй албан тушаалтны тоон гарын үсгийг ашиглан нэвтэрнэ.  

Жич: Байгууллагаар нэвтрэхэд зөвхөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн санд тухайн байгууллагын итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй буюу захирал эзэмшигч нь өөрийн тоон гарын үсгээр нэвтэрнэ.

Харин гадаад эзэмшигчтэй хуулийн этгээдийн хувьд одоогоор байгууллагаар нэвтрэх боломжгүй байна. Учир нь Улсын бүртгэлийн ерөниий газраас дамжуулдаг хуулийн этгээдийн сервис байхгүй, тус сервисийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа гэсэн мэдээлэл ирүүлсэн.   

 

image.png

    ESIGN клиент программтай холбоотой нийтлэг алдааг харах: https://guide.datacenter.gov.mn/books/tanilt-nevtreltiin-dan-sistemiin-garyn-avlaga/page/esign-klient-programm-aldaa-zasvarlax