ESIGN клиент программ алдаа засварлах:
ESIGN клиент программыг И-монгол академи УТҮГ хариуцан ажилладаг. Холбоо барих мэдээлэл: system@ema.gov.mn утас: 77111197
ESIGN КЛИЕНТ ПРОГРАММ ДЭЭР ГАРДАГ НИЙТЛЭГ АЛДААГ ЗАСВАРЛАХ:
№
|
Нийтлэг асуудлууд
|
Алдааг засварлах тайлбар
|
1
|
Алдааны код 501
|
- Үндэсний суурь гэрчилгээг шинэчлэх шаардлагатай тул https://esign.gov.mn/ цахим хуудсаас Үндэсний суурь гэрчилгээг татан авч зааврын дагуу суулгана.
|
2
|
Revocation Status Unkhown & Offline Revocation
|
- Тухайн алдаа нь үндэсний суурь гэрчилгээ болон тухайн байгууллага, албан хаагчийн гэрчилгээний гинжин шалгалт амжилтгүй үед гарах алдаа юм.
- ESIGN клиент программаа устгаж хамгийн сүүлийн хувилбарыг татан суулгана.
|
3
|
Untrusted Root
|
- Турхайн алдаа нь үндэсний суурь болон олгох гэрчилгээ хэрэглэгчийн компьютерт суугаагүй тохиолдолд гардаг алдаа юм.
- Үндэсний суурь болон олгох гэрчилгээг https://esign.gov.mn/ цахим хуудсаас татан зааврын дагуу суулгана.
- Алдаа засварлагдаагүй ESIGN программын хувилбарыг шалгах, хувилбар шинэчлэхдээ хуучин хувилбарын бүрэн устгаж https://esign.gov.mn/ цахим хуудсаас хамгийн сүүлийн хувилбарыг татан суулгана.
|
4
|
И токен төхөөрөмжид ямар нэг хүчин төгөлдөр тоон гэрчилгээ агуулагдаагүй байна.
|
- Тоон гэрчилгээний хүчинтэй хугацааг шалгах
- Үндэсний суурь болон олгох гэрчилгээг https://esign.gov.mn/ цахим хуудсаас татан зааврын дагуу суулгана.
|
5
|
Таны сонгосон тоон гэрчилгээний CN талбарыг авч чадахгүй байна.
|
- Тоон гэрчилгээний хүчинтэй хугацааг шалгах
- Үндэсний суурь болон олгох гэрчилгээг https://esign.gov.mn/ цахим хуудсаас татан зааврын дагуу суулгана.
|
6
|
ESIGN клиент программыг суулгахад алдаа гарлаа Алдаа 601
|
- Тухайн суулгах гэж байгаа компьютерийн Group Policy дээр хаагдсан, домэйнд холбогдсон эсвэл ямар нэгэн байдлаар компьютер дээр хаагдаад байгаа тохиолдолд гарах алдаа юм.
|
7
|
The operation canceled by the user
|
- Тухайн суулгах гэж байгаа компьютерийн Group Policy дээр хаагдсан, домэйнд холбогдсон эсвэл ямар нэгэн байдлаар компьютер дээр хаагдаад байгаа тохиолдолд гарах алдаа юм.
|
8
|
Хувилбар шинэчлэх
|
- ESIGN программын хувилбарыг шалгах, хувилбар шинэчлэхдээ хуучин хувилбарын бүрэн устгаж https://esign.gov.mn/ цахим хуудсаас хамгийн сүүлийн хувилбарыг татан суулгана.
- Шаардлагатай тохиолдолд үндэсний суурь болон олгох гэрчилгээг давхар суулгана.
|
Үндэсний суурь болон олгох гэрчилгээг суулгах заавар:

- Татаж авсан файлаа задлаад сертификатуудыг дараах зааврын дагуу нэг бүрчлэн суулгана.
MNICA суулгах: Үндэсний олгох гэрчилгээг “Intermediate Certification Authorities” төрлөөр суулгах

MNRCA суулгах: Үндэсний суурь гэрчилгээг “Trusted Root Certification Authorities” төрлөөр суулгах

- Дараах алхамын дагуу сертификат тус бүрийг суулгана:
