Skip to main content

Гадаадын иргэн бүртгүүлж болохгүй /Мэдээллэл олдсонгүй/ гэсэн алдааг хаанаас шалгадаг вэ?

Хариулт:  Монгол улсад түр оршин суугаа гадаад иргэний хувьд Гадаадын иргэн харьяатын газраас олгосон 13 орон бүхий F регистрийн дугаар дээр олгогдсон үүрэн телефоны оператор байгууллагаас авсан өөрийн гар утасны дугаартай байна. Уг дугаарыг ашиглан ДАН системд бүртгүүлэх боломжтой, бүртгүүлэхэд мэдээлэл олдсонгүй гэсэн алдаа гарсан бол тухайн дугаар олгосон оператор байгууллагад хандаж мэдээллээ шалгуулна.

Асуулт 3. ДАН системд lime дугаараар бүртгэл хийгдэхгүй байгааг хаана шалгах вэ?

Хариулт: Гадаад улсад оршин суугаа Монгол улсын иргэдийн хувьд "Onlime network" ХХК- интернэт дугаарыг ашиглан ДАН системд нэг удаагийн кодоор нэвтрэх боломжтой.

Асуулт 4.130092-дугаарт код илгээсэнд хуудас солигдохгүй удаад байна /хэр-ийн дугаар хэвийн нэгжтэй үед

Хариулт: Тухайн хэрэглэгчийн гар утас дээрх зурвас илгээх тохиргоо хэвийн эсэх, мөн дараа төлбөрт дугаар бол хэрэглэгчийн дугаарын үйлчилгээ хаагдсан эсэхийг нягтлана. Шаардлагатай тохиолдол Үндэсний дата төвийн хариуцсан хэлтсээр тусгай дугаарын холболт хэвийн ажиллагааг шалгуулна.

Асуулт 5. Дангаар нэвтэрч ороод зөвшөөрөх гэсэн сонголт дарах үед буцаад эхний төлөвт шилжээд байна энэ тохиолдолд яах вэ?

Хариулт:  ДАН системд хэвийн нэвтэрсэн байгаа бөгөөд тухайн ДАН системд холбогдсон үйлчилгээний систем дээр гарсан алдаа байна. Иймд тухайн үйлчилгээний системийг хариуцсан газарт хандаж шалгуулах шаардлагатай.

Асуулт 6. Хуулийн этгээд байгууллагаар нэвтрэхэд яах вэ?

Хариулт:  ДАН системд хуулийн этгээдээр нэвтрэхэдээ “БАЙГУУЛЛАГА” гэсэн хэсгийг сонгон тухайн байгууллагын захирал буюу Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн санд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй албан тушаалтны тоон гарын үсгийг ашиглан нэвтэрнэ.  Харин гадаад эзэмшигчтэй хуулийн этгээдийн хувьд одоогоор байгууллагаар нэвтрэх боломжгүй байна. Учир нь Улсын бүртгэлийн ерөниий газраас дамжуулдаг хуулийн этгээдийн сервис байхгүй, тус сервисийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа гэсэн мэдээлэл ирүүлсэн.    

Асуулт 7. ДАН системийн эрхээ яаж хаах вэ?

Хариулт:  Та дараах холбоосоор орж заавар хараарай.                                                                              холбоос: https://guide.datacenter.gov.mn/books/tanilt-nevtreltiin-dan-sistemiin-garyn-avlaga/page/xereglegciin-xandax-erx-idevxgui-bolgox

Асуулт 8. ДАН системийн эрхээ хэрхэн сэргээх вэ?

Хариулт: Та дараах мэдээллүүдийг ирүүлснээр ДАН системийн эрхээ сэргээлгэх боломжтой                Шаардах мэдээлэл:
1. Иргэний үнэмлэхний зураг /урд болон ар тал/ 
2. Иргэний үнэмлэхийн хамт авхуулсан цээж зураг /selfie зураг/ 
3. Гараар бичсэн өргөдөл/Үндэсний дата төв УТҮГ-т, эрх сэргээлгэх тухай өргөдөл/ 

 Асуулт 9. ДАН систем дээр нэр мэдээлэл зөрүүтэй, шинэчлэгдээгүй байна?

Хариулт: ҮДТ-н info@datacenter.gov.mn болон development@datacenter.gov.mn цахим хаягт өөрийн мэдээллийн хамт хүсэлт гаргана. Хариуцсан хэлтсээс мэдээллийг шалган засах боломжтой.            ДАН системээр дамжуулсан мэдээлэл зөрүүтэй байгаа бол тухайн мэдээллийг хариуцагч байгууллагад хандан цахим мэдээллээ шинэчлүүлнэ.                            

 Асуулт 10. Redirect URL нэмүүлэх хүсэлт хаана гаргах вэ?

Хариулт: ҮДТ-н МАБГ-н security@datacenter.gov.mn цахим хаягт байгууллагын нэр, регистрийн дугаар болон нэмүүлэх redirect URL-н хамт хүсэлтээ илгээж нэмүүлэх боломжтой.

 Асуулт 11. ДАН системд холбогдох гэрээг хэрхэн сунгуулах вэ?

Хариулт: Цахим гэрээний "geree.gov.mn"системээр дамжуулан ДАН системд холбогдох үндсэн болон нэмэлт гэрээг хийх боломжтой.      

 Асуулт 12. ДАН систем Холболт шалгуулах хаана хандах вэ?

Хариулт: ҮДТ-н info@datacenter.gov.mn болон development@datacenter.gov.mn цахим хаягт холболтын SCOPE-г илгээж шалгуулах боломжтой.