6. Байгууллагаар нэвтрэх
-
Байгууллагаар нэвтрэх хэсгийг сонгоно.
-
Токен төхөөрөмжөө залгасан байх шаардлагатай.
-
Байгууллагын захирал буюу төлөөлөх эрхтэй албан тушаалтны регистрийн дугаарыг оруулна.
-
Нэвтрэх товч дарснаар ESIGN программ ажиллах ба токен төхөөрөмжийн пин кодыг оруулан үргэлжлүүлэх товч дээр дарна.
Жич: Байгууллагаар нэвтрэхэд зөвхөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн санд тухайн байгууллагын итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй буюу захирал эзэмшигч нь өөрийн тоон гарын үсгээр нэвтэрнэ.
ESIGN клиент программтай холбоотой нийтлэг алдааг харах: https://guide.datacenter.gov.mn/books/tanilt-nevtreltiin-dan-sistemiin-garyn-avlaga/page/esign-klient-programm-aldaa-zasvarlax