Skip to main content

6. Байгууллагаар нэвтрэх

  1.  Байгууллагаар нэвтрэх хэсгийг сонгоно.

  2. Токен төхөөрөмжөө залгасан байх шаардлагатай.

  3. Байгууллагын захирал буюу төлөөлөх эрхтэй албан тушаалтны регистрийн дугаарыг оруулна.

  4.  Нэвтрэх товч дарснаар ESIGN программ ажиллах ба токен төхөөрөмжийн пин кодыг оруулан үргэлжлүүлэх товч дээр дарна.

image.png

     Жич: Байгууллагаар нэвтрэхэд зөвхөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн санд тухайн байгууллагын итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй буюу захирал эзэмшигч нь өөрийн тоон гарын үсгээр нэвтэрнэ.

     ДАН системд хуулийн этгээдээр нэвтрэхэдээ “БАЙГУУЛЛАГА” гэсэн хэсгийг сонгон тухайн байгууллагын захирал буюу Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн санд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй албан тушаалтны тоон гарын үсгийг ашиглан нэвтэрнэ.  Харин гадаад эзэмшигчтэй хуулийн этгээдийн хувьд одоогоор байгууллагаар нэвтрэх боломжгүй байна. Учир нь Улсын бүртгэлийн ерөниий газраас дамжуулдаг хуулийн этгээдийн сервис байхгүй, тус сервисийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа гэсэн мэдээлэл ирүүлсэн.   

    ESIGN клиент программтай холбоотой нийтлэг алдааг харах: https://guide.datacenter.gov.mn/books/tanilt-nevtreltiin-dan-sistemiin-garyn-avlaga/page/esign-klient-programm-aldaa-zasvarlax