2. БАЙГУУЛЛАГА БАТАЛГААЖУУЛАХ
Танилт нэвтрэлтийн “ДАН” системээр хуулийн этгээдийн мэдээллээ баталгаажуулах
Анхаарах: Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн санд тухайн хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтанд олгогдсон тоон гарын үсгийг ашиглана.
“ДАН” системд "Байгууллага" -аар нэвтрэх хэсгийг сонгож хуулийн этгээдийг төлөөлөн гүйцэтгэх захирал тоон гарын үсэг ашиглан нэвтэрнэ.
Хуулийн этгээдийн мэдээллийг Цахим гэрээний системд дамжуулахыг зөвшөөрсний үндсэн дээр дараагийн алхамд шилжинэ.